Залуус

Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа

17:41 , 2012-12-11 .. Бичигдсэн: Мэдээлэл .. Холбоос

Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэр, хоёр охины хамт Зул сарын баярын гол гацуурын гэрлийг асаалаа. Энэхүү уламжлал 1923 онд америкийн 30 дахь ерөнхийлөгч Калвин Кулижээр эхэлж байсан ба энэ жил 90 дэх удаагийн ойн арга хэмжээ тохиож байна.

Цагаан ордноос хоёр метрийн зайд Эллипс хэмээх нугад орших найман метр өндөр гоёмсог гацуурын эргэн тойронд америкийн газар нутгууд болон мужуудын нэр бүхий 58 зулзаган гацуур байгаа аж.

Ерөнхийлөгчийг гэрэл асаахад шоу-бизнесийн одод, рок-хөгжимчид, мөн Дотоод хэргийн сайд Кен Салазар тусалсан байна. АНУ-д түүний ажил үүрэгт байгалийн баялаг, ой мод хамаардаг тул Цагаан ордны дэргэдэх гацуурууд ч түүний мэдлийнх аж.

Эллипст байх төв гацуур бас хөөрхөн түүхтэй аж. 23 жил энд ургаж байсан гол гацуур хоёр жилийн өмнө хар шуурганд өртөн хугарч, түүний оронд өөр гацуур суулгасан боловч жил хагасын дараа “үхсэн” тул одоогийн энэ цэнхэр гацуурыг Колорадо мужаас хайж олон, хоёр сарын өмнө Вашингтоны хөрсөнд суулгасан байна.

“Тэр Сэнди шуургыг давж чадсан, хүчирхэг мод” хэмээн Обама онцлон өгүүлжээ. Тэрээр одоог хүртэл хар шуурганд өртөгсдөд тусламж хэрэгтэй байгаа ба Зул сарын баярын бэлэг болгон тэдэнд өгөөмөр гараа сунгахыг ерөнхийлөгч ард иргэдээсээ хүссэн байна.



ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ

14:24 , 2012-12-11 .. Бичигдсэн: Мэдээлэл .. Холбоос

Өнгөрөгч өдрүүдэд ХДХВ-ийн тохиолдол дахин хоёроор нэмэгджээ.  Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагдсан байна. Энэ үйлчлүүлэгч нь 20-24 настай, эрэгтэй хүн бөгөөд эмнэлгийн хяналтад авчээ. Нөгөө нэг тохиолдол нь арваннэгдүгээр сарын 28-нд 19 настай эрэгтэйгээс илэрсэн бөгөөд шинжилгээгээр мөн баталгаажсан байна. Одоогоор түүний биеийн байдал нь сайн, эмчийн хяналтад байна. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тоо 123 болж өслөө.



Бэлэн гоймон хоргүй гэжээ

14:02 , 2012-12-11 .. Бичигдсэн: Мэдээлэл .. Холбоос
БНСУ-аас импортлон оруулж ирдэг “Нонгшим” бэлэн гоймон хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл гарч, солонгосууд ч энэ бүтээгдэхүүнээ устгаж эхэлсэн билээ. Түүний дагуу манай энэ гоймонг худалдахыг хорьсон юм.

Импортлогчид нь оруулж ирсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг БНХАУ-ын Шанхай хот дахь олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулсан байжээ.

Шинжилгээний хариу ирсэн бөгөөд хорт хавдар үүсгэдэг бензоприн гэх бодисыг агуулаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс манайд худалдаалахаар оруулж ирсэн бэлэн гоймонгийн хориог цуцалсан байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ ойр ойрхон шинжлүүлж байхыг даалгасан ажээ. Эх сурвалж www.wikimon.mn


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Миний уран бүтээл
Мэдээлэл
Сонин хачин
Залуус
Хайрын гал

Сүүлийн бичлэгүүд

Валентин
Сарнай шиг...
Баярт мэдээ
Залуусаа
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа
PSY хэдийг олсон бэ?
ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ
Бэлэн гоймон хоргүй гэжээ
(гарчиггүй)
Эзэнгүй шүлэг
Ээж минь
Шүлэг минь
12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна
Тэр охин
20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Найзууд

Оюударь
Javhaa setguulch
Баясгалан
nugget
Зэрэглээ
amaahai76
Turbold